Bolorerdene

Wednesday, December 31, 2014

Стандарт

Англи хэлний яриа бичгийн дадлага-2 хичээлийн стандарт
English spoken and written practice-II
Индекс ...........201 Код ....... Eng 235.  Кредит ......4
Хамрах хүрээ ........МАХII. Судлах улирал  III IV .
Нийт судлах цаг .......192
                      Үүнээс:  Лекц: 0   Дадлага: 128  Бие даалт: 64
Энэ стандартыг судлах оюутны зорилгыг тодорхойлуулж бичүүлнэ. Үр дүнг тооцно.
Зорилго:
Ø  Англи хэлээр  сонсох, ярих, унших, бичих гэсэн 4 үндсэн чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ бусад дэд чадваруудыг хөгжүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино. Хувь хүн,сургууль, олон нийт, англи хэлний багшийн мэргэжлийн онцлог, нийгмийн амьдрал сэдвийн хүрээнд оюутнуудыг санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, уншсан сонссон зүйлдээ тулгуурлан тухайн сэдвийн хүрээнд эрэмбэ дараа, логик бүтцийг хадгалан ярих чадвартай болгохын тулд заах аргын болон практик арга барилуудыг өргөнөөр ашиглаж сургана.
Хичээлийн залгамж холбоо:
Ø  Хэвтээ тэнхлэгээр: англи хэлний хэл зүй,сурган хүмүүүүлэх зүй, хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй, хэл шинжлэлийн удиртгал, монгол бичиг, авиа зүй.
Ø  Босоо тэнхлэгээр: Өмнөх залгамж холбоо: Англи хэл1,
                               Дараах залгамж холбоо: Англи хэлний яриа бичгийн дадлага III.IV
Үнэлгээ:
Ø  Хэлэхүйн үйл ажиллагаа бүрээр эзэмших мэдлэг, чадварыг тусгайлан боловсруулсан жишиг даалгаврыг гүйцэтгүүлж үнэлнэ.
Хичээлийн агуулга:/хувь хүн, сургууль, олон нийт, англи хэлний багш мэргэжлийн онцлог,  нийгмийн амьдрал сэдвийн хүрээнд/


Хэлэхүйн үйл ажиллагаа
Оюутны эзэмших мэдлэг
Оюутны эзэмших чадвар
1
Сонсох үйл ажиллагаа
Хувь хүн, сургууль, олон нийт, англи хэлний багш мэргэжлийн онцлог,  нийгмийн амьдрал сэдвийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг үгс.  Холбоо үгийн тухай ойлголт. Өгүүлбэрийн өргөлтийн тухай үндсэн ойлголт.
Ø  Холбоо үг,өгүүлбэрийн утга санааг ойлгох.
Ø   Сонссон сэдвээс гол болон туслах санааг ялгах.
Ø  Үг, өгүүлбэрийг хам сэдвийн хүрээнд ойлгох.
2
Ярих үйл ажиллагаа
Ярианы хэлний онцлог, хэрэглээний тухай үндсэн ойлголт. Бичгийн хэлний онцлог, хэрэглээний тухай үндсэн ойлголт.
Ø  Өөрийн санаа бодлоо цэгцтэй илэрхийлэх.
Ø  Өөрийн боловсруулсан мэдээлэл болон баримт нотолгоонд тулгуурлан ярих чадвар эзэмших
Ø  Хэлзүйд мэдлэгтээ тулгуурлан дараах 10 сэдвийн хүрээнд ярих, асүуултанд хариулах
-       My country
-       About my family
-       My typical day
-       My favorite movie
-       My favorite book
-       My beloved actor/actress
-       My native land
-       My fee time activities
-       My favorite animal
-       The weather in Mongolia
3
 Унших үйл ажиллагаа
Энгийн ба нийлмэл өгүүлбэр бүтэх арга.
Хувь хүн, сургууль, олон нийт, англи хэлний багш мэргэжлийн онцлог,  нийгмийн амьдрал сэдвийн хүрээнд хэрэглэгддэг үгс, тэдгээрийн дуудлага, үндсэн болон салаа утга.
Ø  Эхийн утга санааг ойлгох, дүгнэх, тайлбарлах.
Ø  Монгол хэл уран зохиолын багш мэргэжлийн талаар болон багшлахуйн талаар мэдээлэл олж авах
Ø  50-70 үгтэй богино хэмжээний өгүүллэг /My own stories ном 1-р хэсэг/ уншиж өөрийн үгээр ярих
Ø  Үлгэр уншиж орчуулах
-       Cinderella
-       The princess and the pea
-       The nightingale
-       The old lady and her maids
-       The old lady and her pig
-       Pirate`s treasure
-       The bats

4

Бичих  үйл ажиллагаа
Бичгийн харилцааны төрлүүдийн тухай үндсэн ойлголт.
/зохион бичлэг, албан ба албан бус захидал, ил захидал/
Хэлзүйн мэдлэгтээ тулгуурлан дараах 10 сэдвийн хүрээнд зохион бичлэг бичнэ.
-       My childhood
-       My favorite food
-       A famous person
-       Composer and music
-       The most memorable moment in my life
-       My native town
-       My favorite holiday
-       The weather in Mongolia
-       My future job
-       English in our life
              Зохион бичлэг бичихдээ дараах чадваруудыг эзэмшсэн байна.Үүнд:
Ø  Санаа бодлоо бичгээр цэгцтэй илэрхийлэх. Зохион найруулж бичих./80-100 үг/.
Ø   Хэл зүйн мэдлэгээ оновчтой хэрэглэх.
Ø  Хэл зүйн дүрмийн болон найруулгын алдаагүй бичих
ТӨГСӨВ

No comments:

Post a Comment